Алан хядагч “Исламын улс” бүлэглэл Сирийн Пальмира хотыг өчигдөр эзэлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл хэт даврагчид эзэлсэн хотынхоо барилга байшин, соёлын өв, цахилгаан станцуудыг устгаж ард иргэдийг ихээхэн хохироож, дарамталж байгаа тухай НҮБ мэдээллээ.
НҮБ-ын төлөөлөгчид хотод орж чадахгүй байгаа тул Пальмира хот дахь Сирийн хүчнийхнээс мэдээлэл авч байгаа аж.
Албаныхны мэдээлснээр Сирийн хүчнийхэн ялагдахын өмнө иргэдийг хотоос гарахыг хориглосон нь ялагдал хүлээсний дараа тэдгээр хүмүүсийг олзны хүн болж хувирахад хүргэжээ. Учир нь хотын иргэдийг нийтээр цаазалж магадгүй байгаа юм.
Сирийн хүчнийхэн ялагдахын өмнө иргэдийг хотоос гарахыг хориглосон нь ялагдал хүлээсний дараа тэдгээр хүмүүсийг олзны хүн болж хувирахад хүргэжээ. Учир нь хотын иргэдийг нийтээр цаазалж магадгүй байгаа юм.
Хэт даврагчид хотын зэргэлдээ орших Дэлхийн өвийн байгууламжуудыг сүйтгэсэн байна. НҮБ-ын соёлын үйл ажиллагааг хариуцагч Юнескогийн мэдээлснээр Пальмира хот эзлэгдсэний хүрээнд соёлын өвүүд сүйрсэн нь хүн төрөлхтөнд асар их хор хориол авчирлаа гэжээ. Гэхдээ үнэт өвүүдийг нураах ажиллагааны үеэр хүний амь нас үрэгдээгүй, гэмтэж бэртээгүй байна.
Түүнчлэн “Исламын улс”-ынхан Пальмира хотын ойролцоох цэргийн бааз болон цуутай гэмт хэрэгтнүүдийг хорьдог шоронг удирдлагадаа авсан байна.
“Исламын улс” Иракын Рамади хотыг эзэлснээс хойш хэдхэн өдрийн дараа Сирийн томоохон хотыг эзлээд байна. Ингэснээр Сирийн засгийн газар Ирактай хиллэдэг ямар ч нутагтаа хяналтаа тогтоож чадахгүйд хүрчээ.
Эх сурвалжийн ярьснаар “Исламын улс”-ын дайчид Сирийн армийн нуугдсан цэргүүдийг хайж байгаа гэлээ. “Хэрвээ цэргүүдийн нууж байх юм бол тэдэнтэй хамт шийтгэгдэх болно” хэмээн Пальмира хотын гудамжуудад байршуулсан цагаан хоолойгоор дамжуулж байгаа аж.
Тус хотыг эзлэх тулаанд хичнээн энгийн иргэн амиа алдсан нь одоог хүртэл тодорхой болоогүй байгаа юм.
Энэхүү үйл явдлын үеэр Пальмира хоттой хил залгаа орших хотуудаас 200 мянга гаруй хүн дүрвэсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)