НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгосын хилд байрлах хоёр Солногосын хамтарсан үйлдвэрлэлийн бүс Кэсонд очих хүсэлтийг Пхеньянд тавьсан байна.
Гэвч Хойд Солонгосын эрх баригчид энэхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
БНАСАУ-ын эрх баригчид Бан Ги Мүнийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн тухай Өмнөд Солногосын хэвлэлд түүний хэлснээс иш татан мэдээлсэн байна. Тэрээр Кэсонд очингоо Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөсөн байжээ. Бан Ги Мүн өдгөө Сөүл хотноо түр очсон байгаа бөгөөд хоёр Солонгосын харицлаа ээдрээтэй энэ үед Пхеньянд очих хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.
Г.Үжин