БНХАУ-ын Жилинь мужийн төлөөлөгчид Приморийн хязгаар дундуур Владивосток хүртэл хурдны төмөр зам тавих санал гаргасан байна. Хэрвээ энэхүү саналыг хоёр тал батлавал Орос-Хятадыг холбосон анхны хил дамнасан хурдны төмөр зам болох юм.
ОХУ-ын Приморийн хязгаарын амбан захирагч Владимир Миклушевский БНХАУ-ын Жилинь мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга Баинь Чаолутай уулзах үеэр ийм санал тавьсан байна.
Хоёр талын уулзалтын үеэр Хятадын тал хил дамнасан төмөр замын сүлжээ байгуулахад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн байна. “Бид бүр Владивосток хүртэл хурдны төмөр зам тавих санаа байна. Энэ наймдугаар сар гэхэд бид Хунцунь хүртлэх хэсгийг барина. Тэгээд цаашаа үргэлжлүүлэхэд хамтраад ажиллавал энэ нь Орос-Хятадыг холбосон анхны хил дамнасан хурдын төмөр зам болно” гэж Хятадын мужийн төлөөлөгч хэлжээ.
Оросын Приморийн хязгаарын тэргүүн энэ саналыг Оросын төмөр замын “РЖД” компанийн тэргүүн Владимир Якунинд уламжилна гэжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)