Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Гуангхуамүн талбайд гутал, пүүзээр үзэсгэлэн гаргажээ.
Тус үзэсгэлэнг Цагдаагийн газарт хураагдаад байсан брэнд бүтээгдэхүүний дууриамал гутлуудаар гаргасан байна. Гэхдээ эдгээр нь брэнд бүтээгдэхүүний дууриамал гутлууд хэдий ч чанар сайтай гутал, пүүзнүүд юм байна.
Солонгос иргэд дээрх гутал, пүүзнүүд дээр арилдаггүй будгаар төрөл бүрийн зураг, чимэглэл хийн өнгө төрхийг нь өөрчилсөний дараа нийт 12 мянга 900 хос гутлыг Монгол улс руу илгээх ёслолын ажиллагаа зохион байгуулагдахаар болсон байна.
Сөүл хотын захиргаа 2007 оноос эхлэн Монгол, Непаль, Мьянмар, Вьетнам зэрэг орны тусламж хэрэгтэй байгаа иргэдэд зориулан тусламжиин гутлыг цуглуулж эхэлсэн ба өнгөрсөн оны байдлаар 50 мянган хос гутлыг тусламж болгон илгээжээ.
Сэтгэгдэл (4)