Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэлтээс гарахгүй байсаар нийт 14.000 орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлттэй байна.
Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс "Жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Нийслэлийн замын цагдаагийн газар “Смарт солюшн” ХХК-тай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байсан. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүллээ.
“Смарт солюшн” ХХК-тай хамтран ажиллах ажиллагаагаа зогсоож жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг зарлаж байна. Энэ хугацаанд бид жолоодох эрхийн түр зөвшөөрлийг хэвлэхээр болсон" гэв.