Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан ЭМСЯ-ны харъяа шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх; 2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх; 3. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх; 4. Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах; 5. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй.