БЗД-ийн нутаг Нарны зам, Өгөөмөр захын зүүн замд Х.Маяти маркийн авто машины жолооч М нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Э нарын 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө 31 дүгээр байрны урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Г нь согтууруулах унндааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
Дулааны улирал, ачаа тээврийн замын хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарч байгаа шалган бүртгэх товчоодын замд Монгол улсын ЗХД-ийн 8.11 заалтыг зөрчин шөнийн цагт\ үзэгдэлт харанхуй үед \ зогсож байсан ачааны авто машины хойноос мөргөх төрлийн зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ачааны автомашины хойд талд оврын хэмжээг тодорхойлсон цацруулагч наах шаардлагыг Замын цагдаагийн газраас тавьж байна. Жолооч нартаа анхааруулж хэлэхэд орон нутгийн замд ялангуяа гэрэлтүүлэггүй шөнийн цагт тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх, тээврийн хэрэгслийг чөлөөлөх боломжгүй бол МУ-ын ЗХД-д заасан анхааруулга тэмдгийг дүрэмд заасны дагуу байршуулах шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/