Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Архивын ерөнхий газрын конторын барилга /Үндэсний төв архивын барилга/-ыг шинээр баригдаж буй Архивын ерөнхий газрын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлагын худалдаа 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно.
Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ
Товч танилцуулга:
Архивын ерөнхий газрын конторын барилга нь 1960 онд архив, конторын зориулалтаар баригдсан. Барилгын хэмжээ 72х14 м, үүнээс төв хэсэг буюу оффисын өрөөтэй хэсэг нь 44х14 м, баруун болон зүүн талын жигүүр буюу архивын хадгаламжийн сангийн хэсэг нь 14х20 м хэмжээтэй. Тус барилга нь 3 давхар нийт 3528 м.кв талбайтай, бетонон суурьтай, 64 см-ын ханатай, төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон болно.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 тоот шийдвэрийг үндэслэн уг барилгын доорх болон эргэн тойрны нэгж талбарын 143002/0059 дугаартай 2711 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 0300332 тоот гэрчилгээ болгосон байна.
Сэтгэгдэл (1)