АНУ-ын Калифорнийн эрэгт их хэмжээний газрын тос асгарсантай холбоотойгоор тус мужийн өмнөд хэсэгт онц байдал зарлаад байна.
Санта Барбара хотын ойролцоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан дамжуулах хоолой задарснаас болж газрын тос асгарчээ.
Албаныхны мэдээлснээр 400 гаруй мянган литр газрын тос арав гаруй км тархсан байна. Газрын том дамжуулах хоолойг хаагаад байгаа бөгөөд асгарсан газрын тосыг цэвэрлэхэд хэчнээн хугацаа орох нь тодорхойгүй байгаа юм.
Г.Үжин