НМХГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран төмөр замаар нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд хөдөө орон нутгаас нийлүүлэгдэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн галт тэргэнд шалгалт хийжээ. Шалгалтын явцад сүү, сүүн бүтээгдэхүүн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй, зориулалтын бус саванд савлан тээвэрлэж байгаа нь илэрсэн байна. Тухайлбал, иргэн Б.Нямдорж, Б.Нарантуяа, Ш.Чулуун-Отгон, Н.Нэргүй нарын нийлүүлэгдэж буй сүүний чанар, аюулгүй байдлыг газар дээр нь шинжилгээ хийлгэхэд Б.Нарантуяагийн 18литр сүү нь арван хувийн усны хольцтой байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/