ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын яам, төрийн байгууллагуудын ахлах албантушаалтнуудад зориулсан “Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагтшилжсэн туршлага” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 18-22-ний өдрүүдэд “Азийнсан”, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-тэй хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Мьянмарын ГХЯ-ны Улс төрийн газрын орлогчдаргаар ахлуулсан арван хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдав. Мөн Гадаадхэргийн яам, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Янгон хотын зөвлөл, Нейпидо хотын зөвлөл, Хүний эрхийн комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий прокурорын газар, Холбооны засгийн газар зэрэг олон байгууллагуудынтөлөөлөл багтсанаараа онцлог байв.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Мьянмарын төлөөлөгчдийг Гадаад хэргийндэд сайд Н.Оюундарь, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мьянмар-Монголынпарламентийн бүлгийн гишүүд, Төрийн албаны зөвлөл, Улаанбаатар хотын ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд хүлээн авч уулзаж өөрсдийн эрхэлсэн асуудлаармэдээлэл хүргэж санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэхгазар, Стратеги судлалын хүрээлэн, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Хүнийэрхий үндэсний комисс, Ерөнхий прокурорын газар, УИХ-ын тамгын газар, Сонгуулийн Ерөнхий хороо, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдсургалтад оролцогчдод тухайн салбарт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшгарсан өөрчлөлт, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Г.Үжин