Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Харин 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна. Харин улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 238.280 хүүхэд хамрагдсан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.