Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд зорчиж явсан иргэн М хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох үзмэн мана болон байгалийн 21.5 кг чулууг тээврийн хэрэгслийн хаалга болон сандалд нууж хил нэвтрүүлэхийг завдав.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Т.Сар