Өчигдөр үдээс хойно УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эзэмшлийн компанийн байр руу Авлигатай тэмцэх газрынхан дайрч оржээ. Эх сурвалжийн мэдээллээр АТГ-ынхан ямар ч зөвшөөрөлгүйгээр тус компани руу халдсан байна.
Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т заасан “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг ч үл хайхран ийнхүү дайрах болсон шалтгаан нь Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой гэнэ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын харьяанд шилжүүлсэн Мөрдөх албыг Прокурорын дэргэдэх Мөрдөх албанд нь буцаан авчирах хуулийн төсөл санаачилсаныхаа шанг ийнхүү хүртэж байгаа гэх. Хэрэв УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл батлагдаж Авлигатай тэмцэх газрын харьяанд буй Мөрдөх алба Прокурорын дэргэдэх Мөрдөх албандаа ирвэл АТГ-ын “алсын тэмтрүүл” үгүй болно гэсэн үг. Тиймээс эл хуулийн төслийг санаачлагчид нь буцаах аль эсвэл буцаан татуулахаар ийнхүү улайрч эхэлжээ. Мөн түүний хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн асуудал ч энэхүү хуулийн төсөлтэй холбоотой гэнэ. Н.Алтанхуягийг огцруулах золиос болж хэвлэлийн баатар болж байсан тэрээр өдгөө 461-р ангид саатуулагдаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дээрх хуулийн төсөлдөө санал авахаар сар орчмын өмнө АТГ-т хүргүүлсэн аж. Гэвч тус газрынхан хариуг нь өгөхгүй байсаар Г.Дэнзэнг баривчилсаныхаа дараа “Дэмжих боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (13)