Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр төвийн нутгийн зарим, зүүн болон говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Мөн 26-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо үргэлжлэн орох гэнэ. Салхи 24-нд говь талын нутгаар, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр, 26-нд баруун зүгийн нутаг, 27-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх нь.