Үндэсний "Номын баяр"-ыг 17 дахь удаагаа энэ сарын 25-26-нд Чингисийн талбайд зохион байгуулна.
Баярын өдрөөр номын үзэсгэлэн , шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болох юм.
Тус баярт ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах зэргээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцоно.
Энэ үеэр баярт оролцогчдын номыг 5-50 хувь хямдруулан худалдан авах боломжтой.