Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн нь багагүй асуудал үүсгээд байна. Удахгүй бид энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр, хууль бус үйл ажиллагаа явуулсан автобус компаниудын нэртэй хамт зарлах болно.
Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Уг хэрэгт цөөнгүй компаниуд, таксины жолоочийг шалгаж байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)