Бүсгүйчүүд тэр дундаа эх болсон эмэгтэйчүүд сэтгэл зовоосон их асуудалтай тулгардгийн нэг нь яах аргагүй арьсны язралт. Арьсны язралттай тулгарсан олонх бүсгүйчүүд үүнд эмзэглэн, сэтгэл санаагаар унах нь бий. Тэгвэл бүсгүй чи энэ асуудлаасаа салах боломж байна. Язралт бүр гүйцэд арилах нь ховор, язралтыг ор мөргүй арилгахад цаг хугацаа, тууштай арчилгаа шаарддаг. Язралтгүй сайхан арьстай болохыг хүсдэг бүсгүйчүүддээ доорх эмчилгээний аргуудыг товчхон танилцуулъя.
Яагаад язралт үүсдэг вэ?
Язралт нь дааврын өөрчлөлтөөс болж арьс сунах явдал юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсч улмаар хагарал нь холбогч эд болон солигддог. Энэхүү холбогч эд нь сорви үүсэх шалтгаан болдог байна.
Урьдчилан сэргийлэх
Язралтаас сэргийлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд эрсдэл бага. Үүнд: Хэт жин нэмэхгүй байх, биеийн арьсандаа хангалттай чийг өгч байх, какаоны тос, коллаген, эластин агуулсан тосны тусламжтай язралтаас сэргийлж болно. Эдгээр нь энгийн урьдчилан сэргийлэх арга юм.
Хэрхэн арилгах вэ?
• Лосион, крем- Какаогийн тос агуулсан тос, лосионууд язралтыг багасгахаас гадна бүр тэр чигээр нь арилгах чадвартай байдаг. Та зориулалтын тосыг авч хэрэглэснээр арьсаа уян хатан болгож, язралтыг багасгах боломжтой юм. Хэрвээ та хөхүүл эсвэл жирэмсэн бол эхлээд эмчээс зөвлөгөө авч түрхэх гэж буй тос ямар нэг нөлөө үзүүлэх эсэхийг нь асуугаарай.
• Витамин А,Е,С Эдгээр витамины төрлүүд нь арьсны уян хатан байдлыг сайжруулдаг тул язралт үүсэхээс хамгаалах нөлөөтэй. Харин та язралтыг багасгах бус бүр алга болгохыг хүсвэл дараах аргуудаас мөн сонгож болно.
• Цаг хугацаа- Язралтууд хэсэг хугацааны дараа алга болдог. Тиймээс та алга болохыг нь хүлээж болох юм.
• Гэрийн нөхцөлд халуун ваннанд орсоныхоо дараа биеийн тосыг язарсан хэсэгтээ 10 минутын турш иллэг хийх хэрэгтэй. Заавал ваннанд орсоны дараа бус язарсан хэсэгтээ байнга тос түрхэж иллэг хийж байх аваас арьсны уян хатан чанар сайжирсанаар язралт арилдаг.
• Витамин Е- Витамин Е-нүүд ихэвчлэн капсул(дотроо шингэн) хэлбэрээр хэрэглэгддэг шүү дээ. Харин капсулаа задлаад доторх шингэнийг нь язарсан хэсэгтээ түрхэж, иллэг хийж болно.
• Оливын тосыг язарсан хэсэгтээ түрхээд дээрээс нь халуун чийгтэй алчуурыг тавьж хэсэг хүлээгээрэй.
• Зуун настын шүүс, ургамлыг түрхэж болно.
• Тусгай зориулалтын тос түрхэж болно. Дэлгүүрүүдээр язралт арилгах үйлчилгээтэй олон тос байдаг ч дараах орцыг агуулаагүй бол үр дүнд нь та найдаад хэрэггүй гэж зөвлөе.
Какао тос
2. Нохойн хушууны тос
3. Тэмээн хяруулын тос
4. Жожоба тос
5. Минжний тос
6. Шиа тос
7. Витамин А
8. Витамин Е
9. Витамин С