Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клубуудын нэг болох Челсигийн идэвхтэй дэмжигчдийн холбооноос Челси клуб Английн аварга болж байгаатай холбогдуулан хөлбөмбөгийн нэгэн соёл болох Авто парадыг өнөөдөр хийхээр болсон бөгөөд замын цагдаа бусад газруудын зөвшөөрлийн дагуу хамтран явуулах юм байна. Энэхүү арга хэмжээг SPS телевиз, нийслэлийн замын цагдаагийн газар, ЧИДХолбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Авто парад нь спортоор дамжуулж эв нэгдэл, багийн ажил, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг бөгөөд энэхүү авто парад цаашдаа олон олон сайхан парадын эхлэл байх болтуйгай гэдгийг холбооны ерөнхийлөгч Ж.Мөнхбат онцолж байлаа. Уг парадны маршрут хуваарийг та бүхэн зураг дээрээс сонирхон хараарай. 20 цагаас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дахь арга хэмжээ болох бөгөөд “Хөлбөмбөгтэй үдэш” нэртэй арга хэмжээг зөвхөн Челси гэлтгүй хөлбөмбөгт хайртай хүмүүсийн хамт тэмдэглэн өнгөрүүлж ногоон зүлгэн дээр том дэлгэцээр Челсигийн баярын тоглолтыг хамтдаа үзэж өнгөрүүлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99098062 , 99995509 , 91918033 –аас тодруулаарай !