Чингэлтэй дүүргийн XIX хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүс буюу ой модонд өчигдөр 11.20 цагийн орчимд гал гарсан байна. Уг галыг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн цурманд оруулсан байна. Галын улмаас 2 га газар шатжээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.