Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Уг асуудал улам хурцдаж, ШӨХТГ-аас дугуйгаа түгжүүлсэн иргэдийн эрх, ашгийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Харин Нийслэлийн удирдлагууд дугуй түгжих болон машин ачилтын төлбөрийг тус бүр 10.000 төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргахаар судалж буй.
Ийнхүү тэд уг асуудлаар сөргөөлдөж, алалцсаар байна. Тэднийг бие, биенийхээ дээр гарахаар үзэлцэж байх хооронд шийдвэрлэгдсэн ганц ч асуудал алга. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан. Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж буй.
Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм. Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн мөнгийг буцааж олгохгүй гэж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлж “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо уг асуудлаар дахин бууриа илэрхийлж “ШӨХТГ-аас манай шийдвэрийг хууль бус гэдэг нь тогтоогдоод торгосон, түүнд нь 14 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй учраас буруу гэдгээ хүлээн зөршөөрчилөө гэж ярьж байна. Шүүх ШӨХТГ-ын гомдлыг хүлээж аваагүй. Энэ асуудлыг захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хариуд нь ШӨХТГ давах гомдол бичсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан. Энэ асуудал хууль ёсны юу, хууль бусуу гэдгийг шүүх л тогтооно” гэсэн юм.
Мөн саяхан ШӨХТГ-ын газрын дарга Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг 960 мянган төгрөгөөр торгосон. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж Нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ. Өрсөлдөөний тухай хуулиа Т.Аюурсайхан өөрөө мэдэхгүй байна гэж Б.Алтансоёмбо мэдэгдэв. Тэрбээр "Өрсөлдөөний тухай хууль дээр улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор ШӨХТГ-т албан бичгээр хандах ёстой байдаг. Манайх албан бичгээ 30 хоногтоо өгсөн байгаа" гэлээ.
Мөн дугуйгаа түгжүүлж байсан иргэдийн мөнгийг буцаан олгохгүй аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)