Засгийн газрын хуралдаан хийдэг танхимд өнгөрсөн долоо хоногт гал гарсан. Тэгвэл уг асуудлаас болж Засгийн газрыг тусад нь гаргах асуудлыг өнгөрсөн долоо хоногт хөндөв. УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Засгийн газрыг тусад нь гаргахыг хүсч буйгаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр энэ тайлбарыг хийсэн юм. “Хэрвээ ингэхгүй бол Засгийн газрын хуралдааны танхимд гал гарахад Р.Гончигдорж дарга бид хоёр өрөөгүй болох нөхцөл үүссэн” гэсэн юм.
Т.Сар