Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадвилан зуслангийн Ойн жим амралтын газрын баруун талд ой модноос утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11:08 цагт өгснөөр АГУ-х 10, 18 дугаар ангийн 21 албан хаагч 2 га орчим газарт ой түймэр гарч байсныг бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Объектын гал түймрийн тухайд:
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Гачуурт явах замд зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан, машин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход “Toyota prius 20” загварын суудлын автомашин, “Toyota probox” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас 7 иргэн хүнд, хөнгөн бэртэж, “Toyota probox” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/