Францын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг Эйфелийн цамхгийг өчигдөр зургаан цагийн турш хаасан талаар “BBC” агентлаг мэдээлжээ. Учир нь цамхгийг ажиллуулдаг компанийн ажилтнууд түр хугацаагаар ажил хаясан байна.
Ажил хаягчид сүүлийн үед идэвхжиж буй халаасны хулгайн бүлэглэлүүдийн эсрэг дорвитой арга хэмжээ авч өгөхийг удирдлагуудаасаа шаардан ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ. Удирдлагуудын зүгээс эргүүлийн цагдаа нарын тоог нэмэгдүүлэхээ амласнаар тэд ажил хаялтаа зогсоосоо аж.
Парисын цамхгийг үзэхээр жил бүр долоон сая гаруй жуулчин Францыг зорьдог юм.
2013 онд Луврын музейг мөн ижил шалтгаанаар хааж, улмаар харуул хамгаалалтыг чангатгаснаар асуудлыг шийдвэрлэж байжээ.
Г.Үжин