65 настай герман эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн тухай “Mirror.co.uk” сайт мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэйн төрөлтөд олныг гайхашруулах зүйлс олон гэлээ.
Тэрээр дөрвөн ихэр хүүхдээ үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлжээ. Ихрүүдийн гурав нь хүү, нэг нь охин юм байна. Есөн настай отгон охин нь дүүтэй болохыг хүссэн учир тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.
26 долоо хоногтойдоо төрсөн дөрвөн ихрээ оролцуулаад тэрбээр 17 хүүхэдтэй болж байгаа аж.
Удахгүй тэтгэрэртээ гарах англи, орос хэлний багш мэргэжилтэй тэрээр 17 хүүхдээсээ гадна долоон ач, зээтэй юм байна.
Г.Үжин