Өнөөдөр МАХН-д гишүүнээр Г.Ариунболд, М.Мягмарсүрэн, П.Батсүрэн нарын залуус элслээ. Эдгээр залуус МАХН-ын гуравдагч үеийн гишүүд болж байгаа юм. Тухайлбал, Г.Ариунболдын өвөө Өлзийтийн Бадрах нь 1928-1932 оны хооронд МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн даргын албыг хашиж байсан байна. Мөн тэрээр тус намын хоёр дахь нарийн бичгийн дарга байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэгвэл түүний аав Гончиг нь нийслэлийн МАХН-ын хороонд ажиллаж байжээ. Энэ тухай Г.Ариунболд намын батлахаа авах үеэрээ хэлээд “Уламжлалгүй шинэчлэл байж болохгүй. Энэ нь үндэсгүй модыг хөрсөнд суулгасантай адил зүйл. МАХН уламжлалдаа суурилсан шинэчлэлийг хийсээр ирсэн. Үүний илрэл бол миний бие өвөөгийнхөө, аавынхаа ажил амьдралаа зориулсан МАХН-д гишүүнээр элсч байгаа явдал юм” гэдгийг онцоллоо.
Залууст МАХН-ын удирдах бүрэлдэхүүн гишүүнээр элсч байгаад баяр хүргэн улс төрийн зөв сонголт улс орны хөгжлийн гарц мөн гэдгийг хэлж байлаа.
Сэтгэгдэл (4)