Сүүлийн үед охид бүсгүйчүүд төдийгүй ахимаг насныхан, эрчүүдийн сонирхолыг яахын аргагүй татаад буй “Aqua” усан фитнессийн талаарх эерэг мэдээллийг хүргэх гэж байгаадаа баяртай байна.
Бүхий л цогц үйлчилгээг нэг дор багтаасан уг фитнесс энэ жил олон шинэ сургалт, танхимтай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн санал бодлыг тусгасан, үйлчлүүлэгчдэд хэрэгтэй үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Үүнээс ганцхан жишээ дурдахад л жирэмсэн эхчүүдэд зориулагдсан шинэ ангитай болоод байгаа. Тун удахгүй ээж болох гэж байгаа эрхэм бүсгүй та халамжит ханьтайгаа үйлчлүүлж болох тул яараарай. Шинэ ангид хайртай хүнтэйгээ ирээдүйн сайхан амьдралын төлөө хичээллэнэ гэхээр ямар ч бүсгүйд сайхан санагдах нь гарцаагүй биз ээ.
Дашрамд хэлэхэд, хэвийн жирэмслэлттэй үед “Аqua фитнес”-ээр хичээллэхэд жин нэмэхгүй байх давуу талтай. Мөн язралаас сэргийлж, уян хатан сайжруулах дасгалууд нь төрөлтийг хөнгөвчилж өгдөг. Ер нь усанд ороход хүний биеийн жин хөнгөрдөг. Усан дотор дасгал хийхэд хаван, хуян бууж, стресс тайлагддаг аж.
Хэвийн жирэмсэлттэй ээжүүд 2 сартайгаасаа эхлэн 7 сартай болтлоо явах боломжтой гэдгийг дахин онцолмоор байна.
24tsag.mn