Францын Канн хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Каннын кино наадам энэ сарын 13-наас эхэлж өчигдөр өндөрлөлөө. Дэлхийн кино за зээлд тоглогчдын хувьд хамгийн том арга хэмжээнүүдийн нэг тооцогддог Каннын кино наадмын тэргүүн дээд шагналын уламжлалт ёсоор хаалтын өдөр зарлалаа.
Энэ жил Францын найруулагч Жакуйс Аудиардын бүтээл “Dheepan” кино Каннын кино наадмын Тэргүүн дээд шагналыг хүртжээ. Нийгмийн сэтгэл зүйд ихээр нөлөөлсөн энэхүү бүтээлд Шри Ланкын иргэний дайнаас хойш Францад цагаачлагч хэрхэн амьдрахын төлөө тэмцэж буйг өгүүлдэг юм.
2015 оны Каннын кино наадмын Гранд Прикс буюу дэд шагналыг “Саулын хүү” кино авчээ. Шилдэг эрэгтэй жүжигчнээр Винсент Линдон тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчний алдрыг Рүүнэй Мара, Эммануэллье Беркот нар хүртжээ.
68 дах удаагийн Канны кино наадамд 19 уран бүтээл өрсөлджээ.
Энэ жил зохион байгуулагчид ёслолд оролцогчдын хувцасны кодоос өндөр өсгийтэй гутлыг хассан нь дэлхийн дахинд шуугиан дэгдээгээд амжсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)