Өнөөдөр 06.00 цагаас эхлэн төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд ажил хаялт зарласан. Ажил хаялтын шалтгаан нь цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна. 600 гаруй ажилтантай “Автобус 1” компанийн 500 гаруй ажилтан нь ажил хаялтыг дэмжиж байгаа бөгөөд өнөөдөр тус байгууллагаас ганц ч автобус үйлчилгээнд гараагүй байна. Тиймээс автобусны буудал дээр унаа хүлээж зогсож байгаа иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна гэхэд болох юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (13)