ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР
БАГА МОРЬ ОДТОЙ, ХАР БАР ӨДӨР
Аргын тооллын: 2015.5.26, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.19-20.41
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн.
Золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.