НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран өнөөдөр 09.00 цагт “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдвээр хууль сахиулах байгууллагын алба хаагчид, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулсан үндэсний сургагч- багш бэлтгэх сургалтыг эхлүүлэх гэж байна.
Шүүн таслах үйл ажиллагаан дахь хохирогч, гэрч хүүхэд болон насанд хүрээгүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал нь тэдний нас, бие, сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан эмзэг байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах, холбогдох талуудтай хамтран хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомж, процедур, пракитикийг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийг гүнзгийрүүлэн, чадавхжуулан бэлтгэх үүднээс НҮБ-ын загвар стратеги, хууль тогтоомж гарсан. Иймээс эдгээр хүүхэдтэй тулж ажилладаг хуулийн байгууллагын ажилтнууд, тухайлбал, цагдаа, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулан сургалт явуулж, тэднийг сургагч-багш болгон бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэж зохион байгуулагчид хэлж байна.
Уг сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан сургалтанд хамрагдаж, сургагч-багшаар бэлтгэгдсэн багш нар удирдан явуулна. Сургалт энэ сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм.
Т.Энхэлээ