Японы Канто бүс нутагт орон нутгийн цагаар 14.28 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай "Japan Today” сайтад мэдээлжээ.
Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү газар хөдлөлт хэдийгээр харьцангуй хүчтэй ч цунамигийн аюул нүүрлэхгүй юм байна.
Газар хөдлөлтийн төв цэг нь хойд Сайтама мужийн 51 км орчимд бөгөед Сайтама, Ибараки, Точиги, Гүнма, Чиба Канагава болон Токиод хүчтэй мэдрэгджээ.
Токио хотын байшин барилгуудад чичирхийлэл мэдрэгдэж, ухаалаг гар утасны сүлжээ хэсэг хугацаанд тасарсан байна.
Г.Үжин