Энэтхэгийн өмнөд хэсгийн Андхра-Прадеш болон Телангана мужид хэт халууны улмаас амиа алдагсдын тоо 335-д хүрчээ.
Цаг уурчдын мэдээгээр ойрын хоногуудад агаарын хэм буурах аж. Гамшиг болсон мужуудын засаг захиргаа хүмүүст онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.
Жилийн яг өдийд Энэтхэгийн ихэнх газар нутагт 40 хэмээс хэтэрсэн халуун болдог бөгөөд бүс нутгийн байдлаас хамаарч З-б сарын хооронд үргэлжилдэг аж. Дараа нь залгуулаад борооны улирал эхэлнэ. Хамгийн хуурай, халуун өдрүүд дөрөв, тавдугаар сард болдог юм байна.
Г.Үжин