Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн нийт хөрөнгө 105.29 сая иен буюу ойролцоогоор 866.4 мянган ам.доллар гэнэ. Тус улсын парламентын доод танхмийн гишүүдийн жагсаалтад тэрээр хөрөнгийн хэмжээгээрээ 21 дүгээрт оржээ.
2013 онтой харьцуулахад энэ нь 23 мянган ам.доллараар бага аж. Японы парламентын гишүүдийн дундаж орлого ойролцоогоор 285 мянган ам.доллар юм байна.
Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн онтой нь харьцуулбал 16 мянган ам.доллараар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)