Польш улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж “Хууль болон шударга ёс” намын нэр дэвшигч Анджей Дуда 51.55 хувийн саналаар ялсан байна.
Сонгуулийн албан ёсны мэдээллийг Польшийн сонгуулийн хороо хэдхэн цагийн өмнө өглөө.
Өнөөгийн ерөнхийлөгч Бронислав Коморовски түүнтэй өрсөлдсөн ч дөнгөж 48.45 хувийн санал авчээ. Коморовски сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ.
Анджей Дуда “Польшийн ерөнхийлөгч гэдэг бол зөвхөн ард түмэндээ үйлчлэх төдий биш тэднийг сонсч, тэдэнтэй нээлттэй байх ёстой” гэж хэлжээ.
Полвшийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат тавдугаар сарын 10-нд болж Дуда 34,76, Коморовски 33,77 хувийн санал авч хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм. Харин тэдэнтэй өрсөлдсөн нөгөө хоёр нэр дэвшигч нь аль аль нь таван хувийн босго давж чадаагүй юм.
Польшийн 34 сая хүн амын 55 хувь нь сонгуульд саналаа өгсөн байна.
Г.Үжин