Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын нутгаас толгойг нь тасдсан иргэний цогцос олдсон байна. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр шуурхай ажлын хэсгийг ахлан ажиллаж эхэлсэн байна.
Одоогоор хоёр сэжигтнийг саатуулаад байгаа аж. Мөн цогцсыг таниулж, 50 орчим настай эрэгтэй Н болохыг тогтоожээ. Түүнийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байсныг илрүүлэн хэргийн газар дээр нотлох баримтыг бэхжүүлэн ажиллаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)