Чили, Хятад улсууд цаашид худалдаагаа юаниар хийх болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь Чилийн нийслэл Сантьяго хотод энэхүү хэлэлцээрийг баталсан байна.
Хоёр орны хоорондын худалдааны төлбөр тооцоог юаниар хийх тухай санамж бичгийг батласнаар гүйлгээний зардлаас гадна санхүүгийн үйлчилгээний нийт зардлыг бууруулах зэрэг томоохн давуу талуудтай хэмээн Хятадын хэвлэл мэдээлжээ.
Чили улс нь Хятадын худалдааны гол түншүүдийн нэг бөгөөд хоёр талын худалдааны хэмжээний эргэлт жилд 34 тэрбум ам.долларт хүрдэг аж.
БНХАУ 2009 оноос хойш гадаад худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх ажлыг төлөвлөн хэрэгжүүлсээр байгаа юм. Одоогоор тус улс Австрали, Их Британи, Герман, Канад зэрэг оронтой ийм гэрээг хийсэн билээ.
Г.Үжин