ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновт АНУ-ын иргэншил олгуулах зорилгоор гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Уг арга хэмжээг Америкт зохион байгуулжээ.
Яагаад ингэх болсон талаарх тайлбарт “Ардчилсан эвслийн тэргүүлэгчдийн нэг болох М.Касьянов нь ардчиллын үнэт зүйлийг дэлгэрүүлэхэд үлгэр жишээ болохуйц зүйл хийсэн. ОХУ-ын гадаад бодлогын гол асуудлаар АНУ-ын байр суурийг дэмжихэд ч нөлөөлсөн” хэмээжээ.
Конгресс болон АНУ-ын Еренхийлөгч Б.Обама нь М.Касьяновын ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн АНУ-ын иргэншил олгох асуудлыг хөндөхийг шаарджээ. Энэ тухай асуудлыг хөндөхийн тулд 25 мянган дэмжигчийн гарын үсгийг цуглуулсан байх ёстой юм байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)