Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр эхлүүлсэн Хятадын эрх баригчид өндөр албан тушаалтан болон гэр бүлийнхэнд нь зориулж хүмүүжүүлэх аян зохион байгуулсан талаар "Сяньхуа" агентлаг мэдээллээ.
Хүмүүжүүлэх аян нь төрийн өндөр албан хаагчдыг авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзуулж, ийм гэмт хэрэгт холбогдсон этгээд цаашид ямар үр дагавар хүлээж буйг биеэр нь мэдрүүлэхийг зорьжээ.
Энэ талаар Хятадын Коммнист намын Төв хорооны сахилга батын асуудал хариуцсан хэлтсээс өргөн хүрээтэй арга хэмжээг зохион байгуулсан байна.
Тухайлбал, Хебэй мужийн Шиянь хотод ХКН-ын гишүүн, төрийн түшээд, тэдний гэр бүлийнхнийг нэг өдрийн турш хорих газарт хоригдож буй авлигачтай уулзуулж, гэм нүгэлдээ хэрхэн гэмшиж буйг үзүүлсэн гэнэ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 оны сүүлчээр авлигын эсрэг тууштай тэмцэж, өргөн хүрээний арга хэмжээ авах болсон билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)