Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход 6 ханатай гэр, иргэн М-ийн 6 ханатай гэр, иргэн Г-ын 5 хантай гэр, иргэн Э-ийн 4х6 метрийн гараашийн дээвэр, Pruis загварын автомашины хойд хэсэг, иргэн У-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн урд хэсэг тус тус шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрх хайрханы Цагаан гүүтийн ам гэдэг газар хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн тасгийг очиход 6 га газарт хөрсний өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Zmsteel ХХК-ний цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход 4х5 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Мандалын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн тасгийг очиход 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.
Бохирын сувагт ураг байсныг гарсан байна
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Өрхийн эмнэлгийн дэргэд бохирын сувганд ураг байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 3 орчим сартай ураг байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/