Харахаас нүд халтирам нэгэн Флиппин хүүгийн “эмгэнэлтэй зураг” олон нийтийн сүлжээгээр хурдтай тархаж байна. Хамгийн гол нь энэхүү зураг хүүхдийн хүчирхийллийн гэрч болсон талаар гадны хэвлэлүүд бичиж байна. Ayra Dela Круз Франциско гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч өөрийн хуудастнаа энэхүү зургийг анх байршуулсан аж.
Бяцхан хүүгийн толгойд олс углаж, яг л нохой мэт хоол идүүлж байгаа зураг. Энэхүү зурагтаа дээрх эмэгтэй “миний нохой” гэсэн тайлбар хийсэн нь олон хүний эгдүү, уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна.
Улмаар Флиппин улсын цагдаагийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж, зургийг байршуулсан эмэгтэйг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)