"Эх орны хүнс-Эрүүл хүнс" үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөг Эрх чөлөөний талбайд эхэллээ. Энэхүү өдөрлөг нь өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш явагдах аж.
Өдөрлөгт дотооддын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдахаас гадна үйлдвэрүүд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ямар шат дамжлагаар, ямар технилогоор үйлдвэрлэдэг болохыг хэрэглэгчдэд дэлгэрэнгүй танилцуулж байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байцаагчид иргэдэд эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрхэн ялгаж, салгаж таних зэрэг зөвлөмжүүдийг өгч байна.
Харин өдөрлөгийг зохион байгуулагчид сүүлийн таван жилд хүнсний дотоодын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг онцолж байв. Тухайлбал дотоодын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг эх орны үйлдвэрүүд хангаж байгаа аж.
Өдөрлөгийг үзэж сонирхох иргэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хаяг шошгоны тал дээр доголдолтой байдгийг хэлж байв.