Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг морь унаж буйгаар дүрсэлсэн алтан хөшөөг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Нийслэл Ашхабад хотноо байрлах 21 метр өндөр хүрэл хөшөөг 24 каратын алтаар бүрсэн аж.
Хөшөөний нээлтийг төрийн дуулал эгшиглэж, цэргүүд Ерөнхийлөгчид тангараг өргөн, цагаан тагтаануудыг суллах зэргээр сүр дуулиантай хийсэн байна.
Гурбангулы Бердымухамедов өмнөх Ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг 2006 онд нас барсны дараа Туркменистаны төрийн эрхийг барих болжээ. Сапармурат Ниязов нас барахынхаа өмнө өөрийнхөө алтан хөшөөг нийслэл хотынхоо гадаа бариулж байсан юм.
Сэтгэгдэл (1)