Засгийн газрын хуралдаанаар 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд яаралтай байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга болох 100 ортой хүүхдийн эмнэлэгт 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажлыг эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн Яармагт 300 ортой эх хүүхдийн эмнэлгийг концессын гэрээгээр барих шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.
Мөн царцсан буюу баригдаад 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалт оруулан эх хүүхдийн “Ачтан” эмнэлгийг байгуулахаар төлөвлөжээ.
Харин энэ онд гурван эмнэлэг концесын гэрээгээр бариулах шийдвэр гарсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба мэдээлэв. Тухайлбал төрийн тусгай хамгаалалтын эмнэлгийг нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл болгон барих юм байна. Мөн 300 ортой хүүхдийн эмнэлэг, түүний хажууд дутуу баригдсан барилгыг ахмадуудын эмнэлэг болгох юм байна.