Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163,216 хүүхэд хамрагджээ. Энэ нь нийт хамрагдах хүүхдийн 93.4 хувь аж.
Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа өчигдөр дууссан.
Харин нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллэв. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нэмэлт вакцинжуулалтад хамрагдахыг уриаллаа.