Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдсан. Хуралдаанаар Оюутолгойд хийсэн санхүүгийн тайлангийн шалгалтыг хэлэлцсэн юм. Шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянга ахалж байгаа юм. Тэрээр өнгөрсөн онд энэ талаар ярьж байхдаа "“Оюутолгой” компанийн менежерүүдийн цалин 2011 оны байдлаар 92 мянган ам.доллар байгаа нь олон улсын байгууллагын дэлхийн 29 орон дахь төслийн менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байжээ. Мөн 2010-2012 оны хооронд гадаад ажилчдын цалингийн зардалд төлсөн нийт дүн дээрх судалгаанд хамрагдсан менежерүүдийн дундаж цалингаас илүү" гэж байсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)