Энэ сарын 25-ны өглөө МАХН-ын улс төрийн гурван ажилтан залуу орон нутгийн замд осолд оржээ.
Осолд орсон дээрх машиныг МАХН-ын улс төрийн ажилтан Т гэх залуу жолоодож явсан бөгөөд ослын улмаас хүнд гэмтэл авч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал залуус улс төрийн ажлаар Өвөрхангай аймгийг зорьж, Элсэн тасархай өнгөрөөд тус аймаг руу орох замд осолджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр залуус намын ухуулан сурталчлах ажлаар явж байсан аж.
Осолд орсон хоёр залуу эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь биед хүнд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа юм байна.
Осол юуны улмаас гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин орон нутгийн замд явсан жолооч нарын мэдээлж буйгаар залуус урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхийн тулд хурд хэтэрүүлснээс осолдсон байна. Тэд 160 км/цагийн хурдтай явсан болохыг гэрчүүд баталж байгаа аж. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлан хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулж байна. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.
Б.Батчимэг
www.24tsag.mn
Сэтгэгдэл (7)