Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, эрэн хайх, аврах ажиллагааны 1 дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал:
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4х3 хэмжээтэй модон граж бүрэн шатаж байсныг унтраасан. Уг гал түймрээс иргэдийн 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, UB town-ны зүүн талд баригдаж байгаа барилгын суурийн давхраас гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн тасгийг очиход “New cor” ХХК-ийн барьж буй орон сууцны зориулалттай барилгын суурийн давхарт хураалттай вакум цонхны рам, шахдаг хөөс, циликонон цавуу шатаж байсныг унтраасан байна.