Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал тус сумын нутгаас толгойг нь тасдсан иргэний цогцос олдсон байна. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр шуурхай ажлын хэсгийг ахлан ажиллаж эхэлсэн байна.
Одоогоор хоёр сэжигтнийг саатуулаад байгаа аж. Мөн цогцсыг таниулж, 53 настай эрэгтэй Н болохыг тогтоожээ. Түүнийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байсныг илрүүлэн хэргийн газар дээр нотлох баримтыг бэхжүүлэн ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт Орхон сумын Бэлэндалай багт суух Н /эр.53н/ нь гэгч нь хоолойндоо зүсэгдсэн шархтай нас барсан хэргийг шалгаж сэжигтнээр 1987 онд төрсөн Б гэгчийг цагдан хорьж эд мөрийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/