Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “2012 оноос 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашдын арга зам” сэдэвтэй чуулга уулзалтыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4000 гаруй төрийн албан хаагч нарыг оролцуулан 2015 оны 05 сарын 26-ны өдөр UB паласын их танхимд зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир “Байгууллага аж ахуйн нэгж, иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох нь” сэдвээр илтгэл тавьж оролцжээ.